Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-28-нд болно

Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-28-нд болно

Энэ жилийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл орон даяар наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Бүртгэлийг E-Mongolia платформоор зохион байгуулах бөгөөд эцэг, эх, асран хамгаалагчид заасан хугацаанд цахимаар бүртгүүлэх юм.

Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлд 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн, зургаан настай хүүхдүүд хамрагдана.

Бүртгэлийн өмнө иргэд өөрийн болон хүүхдийнхээ оршин суугаа хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх шаардлагатай. Хэрэв хаягийн шилжилт хөдөлгөөн хийх шаардлагатай бол наймдугаар сарын 14-нөөс өмнө шилжилтээ бүрэн баталгаажуулахыг холбогдох байгууллагаас анхааруулжээ. Мөн бүртгэлийн хугацааг хүлээлгүйгээр шаардлагатай мэдээллээ урьдчилан шалгаж, зөрчилтэй бол засварлуулах нь элсэлтийн үйл явцыг саадгүй зохион байгуулахад чухал болохыг зөвлөсөн байна.