Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 10-нд эхэлнэ

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 10-нд эхэлнэ

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2026 оны наймдугаар сарын 10-ны 09:00 цагаас наймдугаар сарын 23-ны 23:59 цаг хүртэл E-Mongolia платформоор дамжуулан хүлээн авна.

Иргэд хүүхдээ бүртгүүлэхээс өмнө өөрийн болон хүүхдийнхээ оршин суугаа хаягийн бүртгэл, мэдээллийг сайтар нягталж, баталгаажуулсан байх шаардлагатай. Мөн өнгөрсөн хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчид тухайн цэцэрлэгт нь "Үргэлжлүүлэн явах" сонголтыг хийхийг холбогдох байгууллагаас зөвлөжээ. Харин оршин суугаа хаягийн шилжилт хөдөлгөөн хийх шаардлагатай бол 2026 оны наймдугаар сарын 7-ны өдрөөс өмнө бүртгэлээ баталгаажуулах шаардлагатайг анхааруулсан байна.