Олон улсын хиймэл оюуны олимпиадаас хоёр хүрэл медаль хүртлээ

Олон улсын хиймэл оюуны олимпиадаас хоёр хүрэл медаль хүртлээ

Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын хиймэл оюуны III олимпиадын (IOAI 2026) медаль гардуулах ёслол өнөөдөр амжилттай болж өнгөрлөө.

Дэлхийн 100 гаруй улсын 470 гаруй шилдэг сурагчид оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдсөн тус олимпиадад эх орноо төлөөлөн оролцсон манай 4 сурагчийн 2 нь медалийн болзол хангаж, хүрэл медаль хүртлээ. Медаль хүртсэн сурагчид:

  • Ү.Эрхэс /Хобби сургууль, 11 дүгээр ангийн сурагч/ – Хүрэл медаль
  • Б.Бат-Эрдэнэ /Амжилт Кибер сургууль, 12 дугаар ангийн сурагч/ – Хүрэл медаль

Оролцогчид өнгөрсөн өдрүүдэд ганцаарчилсан төрлөөр машин сургалт, гүн сургалт, хиймэл оюуны нарийн төвөгтэй бодлогуудыг бодож, багийн төрлөөр хүн дүрст робот (GALBOT)-ыг программчлан ширүүн өрсөлдсөн билээ. Энэхүү өндөр босго, хатуу шалгууртай дэлхийн хэмжээний тэмцээнд амжилттай өрсөлдөж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн сурагчдадаа халуун баяр хүргэж байна.