Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл маргааш эхэлнэ

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл маргааш эхэлнэ

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2026 оны наймдугаар сарын 10-ны 09:00 цагаас наймдугаар сарын 23-ны 23.59 цаг хүртэл E-Mongolia платформоор дамжуулан хүлээн авна.

2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Үүний 126,827 хүүхэд нь нийслэлд хамаарна. Нийслэлийн хүүхдийг насаар нь ангилбал

  • 2 настай – 27,832
  • 3 настай – 31,303
  • 4 настай – 32,002
  • 5 настай – 35,690 хүүхэд байна.

Иргэд хүүхдээ бүртгүүлэхээс өмнө өөрийн болон хүүхдийнхээ оршин суугаа хаягийн бүртгэл, мэдээллийг сайтар нягталж, баталгаажуулсан байх шаардлагатай. Мөн өнгөрсөн хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчид тухайн цэцэрлэгт нь "Үргэлжлүүлэн явах" сонголтыг хийхийг холбогдох байгууллагаас зөвлөжээ. Харин оршин суугаа хаягийн шилжилт хөдөлгөөн хийх шаардлагатай бол 2026 оны наймдугаар сарын 7-ны өдрөөс өмнө бүртгэлээ баталгаажуулах шаардлагатайг анхааруулсан байна.