Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд нэгдүгээр шатны бүртгэлийг 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг дуустал E-Mongolia платформоор дамжуулан хүлээн авч байгаа.
2026 оны наймдугаар сарын 10-ны 17:30 цагийн байдлаар 1-р шатны элсэлтийн бүртгэлд нийт 39 мянга 736 хүүхдийн хүсэлт илгээж бүртгүүлжээ. Үүнээс 2 настай 9 мянга 484, 3 настай 10 мянга 102, 4 настай 9 мянга 975, 5 настай 10 мянга 175 байна. Харин 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258 мянга 921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Үүний 126 мянга 827 хүүхэд нь нийслэлд хамаарна. Нийслэлийн хүүхдийг насаар нь ангилбал 2 настай 27 мянга 832, 3 настай 31 мянга 303, 4 настай 32 мянга2, 5 настай 35 мянга 690 хүүхэд байна.
