Ирэх хичээлийн жилийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 08 дугаар сарын 28-ны өдрийг дуустал “E-Mongolia” системээр зохион байгуулна.
Иргэд нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээнд хамрагдахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Хэрэв хаягийн шилжилт хөдөлгөөн хийх бол шилжилт хөдөлгөөнийг 08 дугаар сарын 14-ний өдрөөс өмнө баталгаажуулсан байх;
- 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлд хамрагдана.