Тосны канистрт хадгалсан усанд хар тугалга хэвийн хэмжээнээс 500–800 дахин өндөр илэрчээ

Тосны канистрт хадгалсан усанд хар тугалга хэвийн хэмжээнээс 500–800 дахин өндөр илэрчээ

Өдөр тутмын амьдралд тос, химийн бодис болон бусад зориулалтаар ашиглагдаж байсан хуванцар савыг дахин ашиглан ус, айраг, сүү зэрэг хүнс, ундаа хадгалах тохиолдол байдаг.

Гэвч хүнсний зориулалтын бус савыг хүнс, ундаанд ашиглах үед савны материалаас зарим химийн бодис хүнс, ундаа руу шилжих буюу “migration” үүсэх эрсдэлтэй. Энэ шилжилтэд савны материал, хадгалалтын хугацаа, температур болон хадгалж буй бүтээгдэхүүний шинж чанар зэрэг хүчин зүйл нөлөөлдөг. Монгол Улсад хийгдсэн судалгаагаар ус хадгалах зориулалтын бус хуванцар савнаас усанд химийн хорт бодис шилжиж байгаа эсэхийг судалсан байна. Судалгаанд тосны канистр, том цэнхэр хуванцар сав зэрэг саванд туршилтын уусмал хийж, савнаас уусмал руу шилжсэн химийн бодисын хэмжээг тодорхойлжээ.

Хар тугалга ДЭМБ-ийн зөвлөсөн хэмжээ 0.01 мг/л байдаг бол судалгааны үр дүнд:

  • Том цэнхэр хуванцар савнаас усанд хар тугалга 60–72 дахин өндөр хэмжээгээр;
  • Тосны канистрт хадгалсан усанд хар тугалга 500–800 дахин өндөр хэмжээгээр илэрсэн байна.