Европын Холбооны Хүнс, тэжээлийн шуурхай дохиоллын системийн /RASFF/ мэдээллээр Франц улсад үйлдвэрлэсэн “Carrefour Classic” брэндийн давсгүй, хуурсан газрын самрын бүтээгдэхүүнд афлатоксин В1 зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр илэрчээ.
Тодруулбал, “Cacahuètes grillées sans sel ajouté/Fried peanuts” нэртэй бүтээгдэхүүний 2/26103/1 цувралд дээрх зөрчил илэрсэн байна. Үүнтэй холбогдуулан уг бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлээс эргүүлэн татах арга хэмжээ авч байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Иймд иргэд дээрх нэр, брэнд болон 2/26103/1 цувралын дугаартай бүтээгдэхүүнийг худалдан авах, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
Афлатоксин В1 нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хорт бодис тул хэрэглэгчид хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа нэр, үйлдвэрлэсэн улс, брэнд болон цувралын дугаарыг сайтар шалгахыг зөвлөж байна.
