ЭЕШ маргааш эхэлнэ

Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш /2019.06.17/ Монгол Улсын түүхийн шалгалтаар эхэлнэ. Энэ жил улсын хэмжээнд хамгийн бага буюу ЕБС-ийн 12 дугаар ангийг 16 мянган сурагч төгсч байгаа юм. Тиймээс ч мэргэжилтнүүд шалгалтын байруудыг цөөлж, төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарна гэдгээ хэлсэн. Элсэлтийн ерөнхий шалгалтыг улс орон даяар энэ сарын 17-ноос 20-ны өдрүүдэд зохион байгуулах юм.

Маргааш ЭЕШ өглөө 09.00 цагаас Монгол Улсын  түүхийн шалгалтаар эхлэх бол өдөр 13.00 цагаас физикийн хичээлийн шалгалт үргэлжлэн авна. Харин энэ сарын 18-нд хими, газар зүй, англи хэл авах бол энэ сарын 19-нд биологи, математикийн хичээлийн шалгалтыг зохион байгуулах юм байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын сүүлчийн өдөр энэ сарын 20-нд монгол хэл, орос хэл, нийгмийн тухай мэдлэгийн шалгалтыг шалгуулагчид өгөх нь ээ.

Шалгуулагчид шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө шалгалтын байрандаа ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Шалгалтын цагаас хоцорсон тохиолдолд тухайн шалгуулагчийг шалгалтад оруулахгүй гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулжээ.

Мөн шалгалтын анги танхимд үзгэн болон тосон бал, харандаа, баллуур, гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно. Шалгалтад ашиглах харандаа, баллуурыг Боловсролын үнэлгээний төвөөс тарааж өгөх гэнэ.

Шалгуулагчид шалгалтад ирэхдээ дараах дөрвөн бичиг баримттай ирнэ. Үүнд:

  1. Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
  2.  Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  3. Суудлын хуваарь / www.eec.mnцахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна/
  4. Бүртгэлийн хуудас /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна. Энэ онд ЕБС төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сургуулийн захирлаараа гарын үсэг зуруулж, тамга даруулж баталгаажуулна. 2019 оноос өмнөх оны шалгуулагчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан тул шууд хэвлэн авна



“BONUS BOOST” BSB-д

1 цагийн өмнө