Үндэсний хэмжээнд амьгүй төрөлтийн тоо нэгдүгээр сард 20, хоёрдугаар сард 17, гуравдугаар сард 8, дөрөвдүгээр сард 18, тавдугаар сард 15, зургадугаар сард 17, долдугаар сард 22, наймдугаар сард 21 байжээ. Ингэснээр улсын хэмжээнд 2026 оны эхний найман сард амьгүй төрөлт 138 бүртгэгдсэн байна.
Ингэхэд долдугаар сард 22 бүртгэгдсэн нь эхний найман сарын хамгийн өндөр үзүүлэлт бол гуравдугаар сард 8 бүртгэгдсэн нь хамгийн бага байна. Улаанбаатар хотод дээрх хугацаанд нийт 72 амьгүй төрөлт бүртгэгджээ. Нийслэлд хамгийн өндөр үзүүлэлт дөрөвдүгээр болон наймдугаар сард тус бүр 11, хамгийн бага нь гуравдугаар сард 6 байна. Үндэсний статистикийн хорооны хүснэгтэд амьгүй төрөлтийг жирэмсний 22 долоо хоног ба түүнээс хойш, 500 граммаас дээш жинтэй төрсөн нярайд амьдралын шинж тэмдэг илрээгүй тохиолдол гэж тодорхойлсон байна.