Зургаан сартайгаас 6 настай хүүхдүүдийг томуугийн эсрэг вакцинд хамруулах ажлыг эрчимжүүлнэ

Зургаан сартайгаас 6 настай хүүхдүүдийг томуугийн эсрэг вакцинд хамруулах ажлыг эрчимжүүлнэ

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах зорилтот бүлгийн 293,200 иргэнээс өнөөдрийн байдлаар 66% буюу 179,546 иргэнийг хамруулжээ. Эдгээрээс:

  • Жирэмсэн эмэгтэй: 2,800-аас 863 (30.8%)
  • 6 сартайгаас 6 настай хүүхэд: 210,400-аас 103,147 (49.0%)
  • 65-аас дээш насны иргэд: 34,720-аас 24,296 (69.9%)
  • Архаг хууч өвчинтэй иргэд: 27,750-аас 23,724 (85.4%) байна.

Аравдугаар сарын 3-ны өдрийг дуустал 6 сартайгаас 6 настай хүүхдүүдийг томуугийн эсрэг вакцинд хамруулах ажлыг эрчимжүүлэхээр болжээ. Харин хүний папиллома вирусийн (HPV) халдвараас сэргийлэх дархлаажуулалтад 11 настай 40,377 хүүхэд хамрагдахаас 28,283 хамрагдаж, 70%-тай байгаа бол умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт 85,129 эмэгтэй хамрагдахаас 46,356 нь хамрагдсан байна.