Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Засгийн газар өнөөдөр /2026.10.23/ ээлжит бусаар хуралдаж байна.

Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гарагт ээлжит хуралдаанаа хийдэг. Өнгөрсөн лхагва гарагт болсон хуралдаанаар Нөмрөгт гарсан хээрийн түймэр, 10 аймгийн дулааны цахилгаан станцтай холбоотой асуудлуудыг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргасан юм. Харин өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар ямар асуудал хэлэлцэж байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлнэ.