Дональд Трамп Леброн Жеймсийг "улсынхаа төрийн дууллыг хүндэтгээгүй" хэмээн буруутгаж, уучлал гуйхыг шаарджээ

Дональд Трамп Леброн Жеймсийг "улсынхаа төрийн дууллыг хүндэтгээгүй" хэмээн буруутгаж, уучлал гуйхыг шаарджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп NBA-ийн од Леброн Жеймсийг улсынхаа төрийн дууллыг хүндэтгээгүй хэмээн буруутгаж, уучлал гуйхыг шаарджээ.

Одоо “Филадельфи 76ерс” багт тоглож буй Жеймс лхагва гарагт “Нью-Йорк Никс” багтай хийх тоглолтын өмнө АНУ-ын төрийн дуулал эгшиглэх үеэр гольфын цохилт болон сагсан бөмбөгийн шидэлтээ давтаж байгаа мэт харагдсан байна. Тухайн үед Нью-Йорк хотын “Мэдисон Сквер Гарден” ордны талбайд түүний хажууд эгнэн зогсож байсан багийн бусад тоглогч ихэнхдээ хөдөлгөөнгүй зогсож байжээ.

Трамп нийгмийн сүлжээндээ “Улсынхаа төрийн дууллыг сонсож байхдаа Леброн Жеймс эх орноо үл хүндэтгэлээ! Леброн Жеймс Америкийн төрийн далбааны төлөө амиа алдсан агуу дайчид, баатруудаас уучлал гуйх ёстой” хэмээн бичсэн байна. Леброн Жеймс Ерөнхийлөгчийн мэдэгдэлд одоогоор хариу өгөөгүй байгаа ч тэрбээр Трамптай өмнө нь хэд хэдэн удаа харилцан шүүмжлэлтэй байр суурь илэрхийлж байсан юм.

Эх сурвалж: BBC