Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны даргаар Б.Баттүшигийг томилжээ. Тэрбээр өчигдөр /2026.10.22/ ажлаа хүлээн авсан байна.
Тус албаны даргаар ажиллаж байсан С.Даваасүрэн өөр ажилд шилжсэнтэй холбогдуулан ийнхүү томилгоо хийжээ. С.Даваасүрэн тамга тэмдгээ хүлээлгэн өгөх үеэрээ Үндэсний хорооноос хэрэгжүүлсэн ажлуудын талаар танилцуулав. Тухайлбал, татварын нэг хувийн хөнгөлөлтөөр халаалтын зуухуудыг хийн түлшинд шилжүүлэх ажлыг эхлүүлж, гэр хорооллын айл өрхүүдэд хагас коксон түлш нийлүүлэх шийдвэр гарган хэрэгжүүлсэн байна. Мөн автомашины угаарын хийг бууруулах чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжүүлжээ.