Монгол оронд нэг мянга гаруй цоохор ирвэс амьдарч байна

Монгол оронд нэг мянга гаруй цоохор ирвэс амьдарч байна

Монгол оронд 103,000 км2 нутагт 1.200 орчим цоохор ирвэс амьдардаг талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.  

Өнөөдөр олон улсын цоохор ирвэс хамгаалах өдөр тохиож байна. Төв Азийн цоохор ирвэстэй 12 улс орон санал нэгдэж 2014 онд Бишкект болсон олон улсын форумын хуралдаанаар аравдугаар сарын 23-ныг “Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр” болгон тунхаглаж байжээ.  

Төв Азийн Афганистан, Пакистан, Энэтхэг, Балба, Хятад, Монгол, Бутан, Орос, Тажикистан, Киргизстан, Узбекистан, Казахстан зэрэг 12 улсын Алтай, Тянь Шань, Памир, Хинду куш, Хархорум, Гималай зэрэг томоохон уул нуруудаар нийт 1,6 сая км2 нутагт ойролцоогоор 4500-7500 цоохор ирвэс амьдардаг аж