Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан эмнэлгүүдэд 28 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан эмнэлгүүдэд 28 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

Сүхбаатар дүүрэгдэх мэргэжлийн хяналтын хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт байрлах эмнэлгүүдэд хяналт шалгалт явуулсан байна.

Хяналт шалгалтын үеэр тусгай зөвшөөрөлгүй “ТЭУ”, “Бундан Зүрх”, “Тиффани мед”, “Хоум Мед”, “Sona beauty” эмнэлгүүд болон “Фтордент”, “Оюунчимэг”, “Наран Ууган” зэрэг эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байсныг тогтоож, үйл ажиллагааг нь зогсоожээ.  

Тус эмнэлгүүдийн эрх бүхий байгууллагаас олговол зохих тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн хүрээнд зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, найман эмнэлэгт 28 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Мөн улсын байцаагчийн албан даалгавар хүргүүлсэн аж. 




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө