Ирэх сарын 17–нд Сөүл хотоос транзит нислэг хийх тул АНУ дахь элчин сайдын яам мэдэгдэл гаргажээ

Ирэх сарын 17–нд Сөүл хотоос транзит нислэг хийх тул АНУ дахь элчин сайдын яам мэдэгдэл гаргажээ

Ирэх зургадугаар сарын 17-ны өдөр БНСУ-ын Сөүл хотоор транзит нислэг хийхээр болсон тул, тус нислэгээр эх орондоо ирэх иргэдэд зориулж Монгол Улсаас АНУ-д суугаа элчин сайдын яамнаас дараах мэдээллийг нийтэлжээ. 

ҮҮНД: 

Дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн коронавирус Covid-19-ийн тархалттай холбогдуулан Монгол Улсад болон АНУ-д энэ халдварын тархалтын талаар мэдээг ЭСЯ-ны мэдээлэл хэлбэрээр хүргэж байна. Иргэд энэ мэдээлэлтэй танилцахаас гадна нэмэлт тодруулга, хүсэлттэй бол ЭСЯ-ны 202-333-7117 утас болон [email protected] хаягаар хандана уу.

Өнөөдөр буюу 2020.05.29-нд Монгол Улсын хэмжээнд 1908 хүн ажиглалтад байна. Шинээр 289 хүн ажиглалтад орсон байна. ХӨСҮТ-ийн гурван лабораторид өчигдөр /2020.05.28/ 369 хүнд хийсэн шинжилгээнээс 18 хүнд коронавирусын халдвар илэрсэн байна. Эдгээр 18 хүн 2020.05.28-нд Алтанбулагийн боомтоор вагоноор ирсэн иргэд ажээ. Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн баг ОХУ-аас ирсэн 230 зорчигчийн 690 ачаа тээшинд эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ.

2020.05.29-ний байдлаар улсын хэмжээнд гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн 179 тохиолдол бүртгэгдснээс 43 хүн эдгэж тусгаарлалтаас гарсан бол ХӨСҮТ-д коронавирусын халдвартай 136 хүн эмчлэгдэж байгааг ЭМЯ-наас мэдээллээ. 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Улсын онцгой комиссын Шуурхай штабаас ирэх сард нийт 8 удаагийн тусгай нислэгээр 2000 иргэнээ авчрахаар болсныг мэдээллээ.

Ирэх зургаадугаар сард нийт 8 тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөснийг Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэвлэлийн хурлын үеэр онцлов. Үүнд:

  • 6 сарын 10-ны өдөр Казакстан (150-170 хүн)
  • 6 сарын 11-нд Токио (250-270 хүн)
  • 6 сарын 15-нд Энэтхэг (160-170 хүн)
  • 6 сарын 17-нд Сөүл (транзит) (250-270 хүн)
  • 6 сарын 18 Сөүл (250-270 хүн)
  • 6 сарын 19-нд Франкфурт (250-270 хүн) руу тус бүр тусгай нислэг үйлдэнэ.

Эдгээр нислэгийн заримынх нь зөвшөөрлийг авч дуусаагүй байгаа тул хуваарьт өөрчлөлт орох магадлалтай юм байна. Тусгай нислэгээр явах иргэдийг өмнө тавьж байсан таван шаардлагын дагуу бүртгэх бөгөөд эх орондоо ирээд 21 хоног тусгаарлалтад байх шаардлагатай. Эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдээс хүндэтгэн үзэх шалтгаантай буюу дараах иргэдийг тусгай үүргийн нислэгт эхний ээлжинд хамруулах шийдвэрийг Улсын Онцгой Комисс гаргасан. Үүнд:

  • Эрүүл мэндийн шалтгаантай (хүнд өвчний улмаас эмнэлгийн магадлагаагаар гадаад улсад эмчилгээнд явсан)
  • Жирэмсэн
  • Бага насны /14 хүртэлх настай/
  • Хөгжлийн бэрхшээлтэй
  • Өндөр настан /60-аас дээш настай/ зэрэг болно.

Өнгөрсөн хугацаанд буюу 2020 оны 1 дүгээр сарын 28-наас 5 дугаар сарын 29-ний хооронд гадаадын 30 орноос агаарын замаар 3488, автозамаар 5580 нийт 9068 иргэнээ эх оронд нь авчирсан гэдгийг УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө