Лос-Анжелес хот дахь үймээний үеэр Монгол эмэгтэйн бизнес галд өртөн бүрэн шатжээ

Лос-Анжелес хот дахь үймээний үеэр Монгол эмэгтэйн бизнес галд өртөн бүрэн шатжээ

АНУ-ын Миннесота муж улсын Миннеаполис хотод өнгөт арьст эрэгтэй цагдаа нарт баривчлагдсаны дараа нас барснаас хойш тус улс даяар өрнөж эхэлсэн эсэргүүцлийн жагсаал зургаа дахь өдрөө үргэлжилж байна. "Би амьсгалж чадахгүй байна" эсэргүүцлийн жагсаал  75 хотод болж байгаа юм. Зарим хотод тайван жагсаал болж буй бол заримд нь барилга байгууламжийг шатааж, дэлгүүрүүдийг тонон дээрэмдэж байна.

Энэ сарын 31-ны өдөр Лос-Анжелес хотод тус жагсаал болж энэ үеэр монгол эмэгтэйн ажиллуулдаг хумсын  салон өртжээ. "Pearls Nail" салоны барилга бүтэн 12 цагийн турш шатсаны эцэст юу ч үгүй сүйрчээ. Дахин сэргээн ашиглах боломжгүй гэсэн мэргэжилтнүүдийн дүгнэлт гарсан хэмээн эзэн нь өөрийн цахим хуудаснаа бичжээ. Салон 10 монгол ажилтантай 2017 онд анх үүд хаалгаа нээж байжээ. 

Салоны зэргэлдээ "Shoe Place" гэх спорт хувцасны дэлгүүр үйл ажиллагаа явуулдаг. Жагсагчдын хажуугаар тоногчид  тус дэлгүүрт халдаж эд хогшлыг тоноод барилгыг шатаасан нь хумсны салоныг  шатахад хүргэсэн байна.