Зэвсэгт хүчний 337 ангийн ажиллагааны удирдлагын тасгийн дарга ажлын байрандаа нас баржээ

Зэвсэгт хүчний 337 ангийн ажиллагааны удирдлагын тасгийн дарга ажлын байрандаа нас баржээ

Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид хүн нас барсан хэрэг гарчээ. Хэргийн газарт цагдаагийн бие бүрэлдэхүүнийг очиж шалгалт хийхэд талийгаач Ч гаднаа ил харагдах шарх, гэмтэлгүй нас барсан болох нь тогтоогджээ.

Тэрээр Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн ажиллагааны удирдлагын тасгийн даргаар ажиллаж байжээ.  

Нас барах үедээ Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид ажиллагааны бэлтгэл хийж байсан талаар эх сурвалж мэдээллээ. Хэргийг Төв аймаг дахь Цагдаагийн газарт шалгаж эхэлжээ.