ЭМЯ: Энэтхэгээс ирсэн 259 хүнээс коронавирус илрээгүй

ЭМЯ: Энэтхэгээс ирсэн 259 хүнээс коронавирус илрээгүй

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна.

Одоогоор дэлхий нийтэд 7 сая 853 мянган хүн халдвар авч, 431 мянган хүн нас бараад байна. Манай улсын хувьд ажиглалт, тусгаарлалтанд 2600 гаруй хүн байна. Орон нутаг руу явдаг нийтийн тээвэр, галт тэргүүдэд ажиглалт, судалгааны ажил тогтмол үргэлжилж байгаа бөгөөд одоогоор зорчигчдоос сэжигтэй тохиолдол илрээгүй байна. Дэлхийн улс орнуудад дахин хоёр дахь давлагаа үүсэж болзошгүй учраас иргэд анхаарал, болгоомжоо сулруулахгүй байхыг анхааруулж байна.

Өчигдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лабортари, ЗӨСҮТ-ийн лабортари, Дархан-Уул аймгийн лабортарит хийсэн 294 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Энэтхэгээс ирсэн зорчигчид болон үйлчилсэн эмч, ажилчид гээд нийт 259 хүнээс халдвар илрээгүй байна. Мөн Алтанбулгийн боомтоор орж ирсэн 27 тээврийн жолоочоос халдвар илрээгүй гэсэн сайн мэдээтэй байна. Өнөөдөр ХӨСҮТ-ээс гурван хүн эдгэрч, дараагийн сувилал руу шилжлээ. Эдгээр нь БХИС-ийн оюутнууд бөгөөд нийт 68 сонсогч халдвар авснаас одоогоор 29 нь эдгэрээд буй ажээ.

Одоогоор нийт батлагдсан тохиолдол  197, эмчлэгдэж буй  99, эдгэрсэн 98 хүн байна. Эмчлэгдэж буй хүмүүсийн 11 нь биеийн байдал хүнд байна. Эмчилгээ, ажиглалт хэвийн үргэлжилж байна” гэж мэдээллээ.