Ойн сангаас 400 ширхэг зулзаган мод авчирч худалдахыг завдсан хэргийг илрүүлжээ

Ойн сангаас 400 ширхэг зулзаган мод авчирч худалдахыг завдсан хэргийг илрүүлжээ

Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ойн сан бүхий нутаг дэвсгэрээс 400 ширхэг зулзаган нарс мод авч ирж бусдад худалдахыг завдсан хэргийг илрүүлжээ.

Монгол улсад бүртгэлтэй “С” хязгаарлагдмал хариуцлагатай компани үйлдсэн болох нь шалгалтын явцад тогтоогдсон. Мөн “С” хязгаарлагдмал хариуцлагатай компани Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ойн сан бүхий нутаг дэвсгэрээс 400 ширхэг зулзаган нарс модыг Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ”-гээр тогтоосон үнээс бага үнээр буюу нэг бүрийг нь 10.000 төгрөгийн төлбөр төлж авсан.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалаар батлагдсан “Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ”-гээр 1-2 метрийн өндөртэй нарс модыг 283,368 төгрөгөөр үнэлсний дагуу тооцоход 113.347.200 төгрөгийн хохирол учирсан аж.