МАН Г.Амартүвшингийн асуудлаар ТЕГ-т ханджээ

МАН Г.Амартүвшингийн асуудлаар ТЕГ-т ханджээ

2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж буй Г.Амартүвшингийн иргэншлийн асуудал олны анхаарлыг татаж буй. АН түүнийг 2014 онд Ерөнхийлөгчийн зарлигаар иргэншлээ сольсон гэж мэдэгдээд нэр дэвшигчийн бүртгэлээс хасуулах шаардлага хүргүүлсэн.

Үүний хариуд МАН-аас мэдэгдэл гаргалаа. Тэд Г.Амартүвшинг Монгол Улсын иргэн биш гэж гүтгэхдээ Ерөнхийлөгчийн зарлиг гэж хуурамч материал үйлдсэнийг онцлов.

Мөн МАН-ынхан энэ асуудлаар Тагнуулын ерөнхий газарт ханджээ.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө