Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар энэ өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Тэгвэл Японы эзэн хаан Нарүхито, хатан Масако нар Монгол Улсын Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцохоор Төв цэнгэлдэх хүрээлэнд морилон саатаад байна. Тэрбээр цэнгэлдэх хүрээлэнд хуран цугласан иргэдэд хүндэтгэл үзүүлж, мэхийн ёсолсон юм.
