Д.Нямхүү: Хөдөө явж дархлаагаа дэмж

Д.Нямхүү: Хөдөө явж дархлаагаа дэмж

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү коронавирусийн цар тахлын цаг үеийн ээлжит мэдээллээ хийсэн. 

Энэ үеэр ард иргэддээ хандан доорх зөвлөгөөг өглөө. 

Тэрбээр “Бид тэвчээр алдаж болохгүй. Таны эрүүл мэнд таны гарт байгаа. Уудам газар нутагтай бидний хувьд амралтын зугаалгын зуны хоёр сарыг хөдөө орон нутаг руу явж нар салхи, агаар, мах, цагаан идээгээ идэж дархлаагаа сайн бэлдэцгээгээрэй. Маш сайн бэлдэж, хөдөө орон нутагт зайгаа барьж, дархлаагаа дэмжиж, биеэ бэлдээрэй гэж хүсч байна” гэсэн юм. 

Манай Улсад коронавирусийн бүртгэгдсэн тохиолдол 220, үүнээс 183 хүн эдгэрч, дараагийн хяналт руу шилжээд байгаа юм.