Д.Нямхүү: 681 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй, гурван хүн эдгэлээ

Д.Нямхүү: 681 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй, гурван хүн эдгэлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр нийт 681 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр гурван хүн эдгэж ХӨСҮТ-ээс гарлаа.

Ингээд манай улсад батлагдсан коронавирусийн тохиолдол 227, эдгэсэн 200 хүн боллоо. Үүнээс 24хүний бие хөнгөн, гурван хүний бие хүндэвтэр байна" гэв.




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө