Говь-Алтай аймагт 15 настай О тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлоор нас баржээ

Говь-Алтай аймагт 15 настай О тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлоор нас баржээ

Говь-Алтай аймгийн Төгрөг суманд тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй 15 настай О нас барсан байна. О нь хавхаар тарвага агнаж хүнсэндээ хэрэглэсэн тул түүнийг тарваган тахлын сэжигтэй тохиолдол гэж үзэж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Говь-Алтай аймгийн Онцгой комисс өнөөдөр /2020.7.12/ шуурхай хуралдлаа. Хурлаар дээрх сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу гартал Төгрөг, Шарга, Бугат, Цээл, Алтай сумдад хөдөлгөөнийг хязгаарлахаар шийдвэрлэжээ. Тиймээс иргэдийг тус таван сумын чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа.

Тус тохиолдлын шинжилгээний хариу хэзээ гарахыг ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрахаас тодруулахад “Дээрх тохиолдлыг сэжигтэй тохиолдол гэж үзэж байгаа. Тухайн нас барсан иргэн нь тарваганы мах идсэнээс гадна нас барахаасаа хоёр хоногийн өмнө мотоциклоос унасан гэсэн өгүүлэмжтэй байгаа. Тус тохиолдлын сорьц ЗӨСҮТ-д маргааш онгоцоор ирнэ. Сорьцын хариугаар тарваган тахлаар өвчилсөн байсан эсэх нь тодорхой болно” гэлээ.