Үндэсний их баяр наадмын нээлт долдугаар сарын 11-ны өдөр болно. 2024 оны Үндэсний их баяр наадмын нээлтэд Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук хатан Жэцүн Пэма Ванчукийн хамтаар оролцсон. Тэгвэл энэ жилийн Үндэсний их баяр наадамд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар оролцож байна.
Харин өчигдөр /2025.07.08/ Японы цог жавхлант эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төв талбайд угтан авах ёслол болсон. Улмаар өчигдөр орой Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарт хүндэтгэл үзүүлэх Төрийн дайллага болсон юм. Энэ үеэр Японы цог жавхлант эзэн хаан Нарүхито, "Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар наадмын нээлтийн өдөр болох Долоодугаар сарын 11-ны өдрийг "Дэлхийн ард түмний өдөр" болгохыг НҮБ-аас дэмжсэн нь ач холбогдолтой хэмээн бодож байна" хэмээн онцлон тэмдэглэсэн байна.
ВИДЕО: