ОХУ-аас ирэх хүсэлтэй иргэдийг маргаашнаас хил нэвтрүүлнэ

ОХУ-аас ирэх хүсэлтэй иргэдийг маргаашнаас хил нэвтрүүлнэ

УОК-ын шийдвэрийн дагуу ОХУ-аас эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг маргаашнаас эхлэн гурван хоног 09.00–18.00 цагийн хооронд Хиагт-Алтанбулаг боомтоор хил нэвтрүүлэхээр болжээ.

Нутаг буцах хүсэлтэй иргэд коронавирусийн шинжилгээнд хамрагдсан бичиг, ОБЕГ-ын дансанд 21 хоногийн тусгаарлах байрны төлбөр /1 сая 50 мянган төгрөг/ тушаасан баримт, ОХУ-д түр оршин суух бүртгэлд хамрагдсан хуудас, хувийн аюулгүй байдлаа хангах хэрэгсэл /амны хаалт, бээлий/ зэрэг улсын хилээр нэвтрэхэд шаардлагатай бичиг баримт, хувийн бэлтгэлээ дор бүрнээ сайтар хангах шаардлагатайг Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас зөвлөлөө.