Ц.Ууганбаяр: Тусгаарлагдаж буй иргэдийн хоол үйлдвэрлэл хэрхэн явагддагийг ирж харж болно

Ц.Ууганбаяр: Тусгаарлагдаж буй иргэдийн хоол үйлдвэрлэл хэрхэн явагддагийг ирж харж болно

УОК-ын шуурхай штабаас цаг үеийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тусгаарлалтын байранд байгаа иргэдийн хоол хүнсний асуудал, нөхцөл байдлын талаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. Тэрээр “Тоёоко Инн буудал гал тогоогүй байхад яагаад хүмүүсийг оруулсан юм бэ гэж асууж байна. Хэрэв энэ зочид буудлыг тусгаарлах байр болгоогүй бол нэг онгоцоор ирсэн иргэдийг оруулах газаргүй болох байсан. Бид хүсэлт тависны дагуу, мэргэжлийн тогооч нар хоолыг нь 250 метрийн зайтай цэцэрлэгт хийн зөөдөг. НЗДТГ, Нийслэлийн цэргийн штаб энэ ажилд мөн дэмжлэг үзүүлэн, хоолыг хүргэж өгч ажиллаж байна. Тухай бүрт гарсан асуудал бүр дээр УОК  шийдэж ажиллаж байна. Олон зуун  хүнээс ганц  хоёр хүн л гомдол ирүүлдэг. Бид тусгаарлах байрны хоолонд амталгаа хийж эхэлснээр хоолны чанар сайжирсан. Ер нь иргэдийг тусгаарлах байр болгон үүдээ нээсэн зочид буудлуудад талархах ёстой. Гадаадаас ирсэн иргэдийг татан авах, байрлуулах гэх мэт ажилд маш олон хүн илүү цагаар ажилласаар л байна. Ажил хялбар биш байна. МХЕГ тухай бүрт нь шалгалтаа хийн, заавар өгснөөр одоо байдал харьцангуй сайжирсан. Шаардлагатай гэвэл хоол үйлдвэрлэл яаж явагдаж байгааг очиж үзэж болно. Та бүхнийг урьж байна.

Мөн их олон асуудлыг УОК дотроо хадгалан, шийдэж ажиллаж байна. Энэ нөхцөл байдлыг хүмүүс ойлгох хэрэгтэй” хэмээн мэдэгдлээ.




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө