Их Британитай газрын ховор металлын чиглэлээр хамтран ажиллахаар боллоо

Их Британитай газрын ховор металлын чиглэлээр хамтран ажиллахаар боллоо

Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын үеэр газрын ховор металлын чиглэлээр хамтран ажиллах тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яам хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд нарийвчилсан судалгааны ажлыг хамтран гүйцэтгэх юм байна. Ингэснээр хоёр талын геологийн шинжлэх ухаан, ашигт малтмалын салбарт хамтран ажиллах суурь нөхцөл бүрдэнэ гэж үзсэн байна. Цаашид геологийн шинжлэх ухааны салбарт шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллааг хөгжүүлэх, шинжлэх ухаан болон техникийн мэдлэг мэдээллийг солилцох, хүний нөөцийг сургах, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх зэргээр хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэхээр төлөвлөжээ.