Өмнөд Солонгост үерийн улмаас 21 хүн амиа алджээ

Өмнөд Солонгост үерийн улмаас 21 хүн амиа алджээ

БНСУ-д орж буй хүчтэй аадар борооны улмаас 21 хүн нас барсан талаар тус улсын Засгийн газраас мэдээллээ. Түүнчлэн 11 хүн сураггүй болж, 3000 гаруй хүн орон гэрээсээ дүрвэн, долоон хүн хүнд болон хөнгөн гэмтсэн байна.

Ерөнхийлөгч Мун Жэ баасан гарагт сүйрсэн долоон газрыг гамшгийн онцгой бүс болгон тогтоож, сүйрсэн газруудыг сэргээн босгох үйл явцыг аль болох хурдан хийнэ гэж бороо орсоор байвал хүндрэл учрах магадлалтай байна.

Одоогоор тус улсад нийт 8246 эд хөрөнгийн хохирол бүртгэгдсэн бөгөөд 2884 байшин, 1449 зам, гүүр сүйрчээ. "Yonhap" агентлагийн мэдээлснээр бямба гаригийн байдлаар 51 зам, таван төмөр зам хаагдсан байна.

 

Эх сурвалж:Yonhap