Ирэх долоо хоногийн дундуур ихэнх нутгаар ХАЛНА

Ирэх долоо хоногийн дундуур ихэнх нутгаар ХАЛНА

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Маргааш буюу энэ сарын 17-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.

Салхи 18-нд зүүн аймгуудын нутгаар, 19,20-нд баруун аймгуудын нутгаар секундэд 13-15 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Ирэх Лхагва гараг буюу энэ сарын 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд нутгийн зүүн хагаст хална гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээлээ.