Цахим төлбөрийн QRBARIMT ашиглан И-баримтаа бүртгүүлдэг болно

Цахим төлбөрийн QRBARIMT ашиглан И-баримтаа бүртгүүлдэг болно

НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг сайжруулах арга хэмжээний талаар Татварын ерөнхий газрын удирдлагууд мэдээлэл хийлээ.  Энэ үеэр цахим төлбөрийн QRBARIMT-ын хэрэглээний талаар танилцууллаа.

Иргэд гар утсан дээрх ebarimt апплэйкшнээ ашиглан цахим төлбөрийн QRBarimt-ийг үйлдэх боломжтой болж байна. Тухайн худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн ажлын байран дээр байх татвар төлөгчийн мэдээлэл бүхий QR кодыг уншуулснаар төлбөрийн баримт үүсгэх цонх гарч ирсний дагуу худалдан авагч хүсэлт явуулж, худалдагч баталгаажуулснаар үүсэх төлбөрийн баримтыг цахим төлбөрийн QR баримт гэж ойлгож болно.

Татварын албанаас эхний ээлжинд лангуу түрээслэгч, жижиг үйлчилгээний бизнес эрхлэгч 17 мянга гаруй татвар төлөгчид мэдээлэл бүхий QЯ кодыг байршуулах юм байна. Харин иргэд есдүгээр сараас эхлэн худалдаа, үйлчилгээний газарт наасан QR кодыг Ebarimt апп-ын камераар уншуулан и-баримт үүсгэх товч дээр даран хувь хүн, байгууллага дээрээ цахим телбөрийн QRBARIMT үүсгэх юм.

Уг баримтыг борлуулагч шалгаад и-баримт аппликэйшнээрээ дамжуулан баталгаажуулалт хийснээр төлбөрийн баримт автоматаар бүртгэгдэх аж. Төлбөрийн баримт олгоход тодорхой хэмжээний дэд бүтэц, зай талбай шаардагдахаас гадна бичил бизнес эрхпэгчдэд төлбөрийн баримт олгох зардал нь хүндрэлтэй байдаг учир төлбөрийн баримт олгохгүй байх тохиолдол гардаг. Иймээс илүү хялбараар буцаан олголтоо авах боломж үүсч байгаа юм.