Ц.Шаравжамц: Туучий чинь өмөлзөх гээд байх юм

Ц.Шаравжамц: Туучий чинь өмөлзөх гээд байх юм

Үндэсний сагсан бөмбөгийн холбоо (MNBA)-ноос зохион байгуулж буй насанд хүрэгчдийн В зэрэглэлийн УАШТ өчигдөр (2020.08.24) эхэлж, “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн спорт зааланд болж байна. Энэ тэмцээнд Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хоёр хүү болох Ш.Энхийн-Од, Ш.Мөнхийн-Од нар“Бурхантын Буганууд” багаас хамтдаа талбайд гарч, тоглож байна. Энэ талаар Гавьяат тамирчин Ц.Шаравжамц өөрийн твиттер хуудастаа "Хоёр хүүгээ нэг багт харна гэдэг бас аз жаргал юм байна шүү. Туучий чинь өмөлзөх гээд байх юм" хэмээжээ.