Энэтхэгт коронавирусийн вакцины туршилтын хоёр дахь үе шатыг эхлүүлжээ

Энэтхэгт коронавирусийн вакцины туршилтын хоёр дахь үе шатыг эхлүүлжээ

Оксфордын их сургууль болон Их Британи-Шведийн “AstraZeneca” эмийн үйлдвэрийн хамтран гарган авсан коронавирусийн вакцины эмнэлзүйн туршилтын хоёр дахь үе шатыг Энэтхэгт эхлүүлжээ.

Энэтхэгийн Эмийн хэрэгслийн стандартыг хянах байгууллага холбогдох зөвшөөрлийг авсны дараа туршилтыг явуулж байгаа аж.

Оксфордын вакциныг Энэтхэгийн Ийлдсийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд тус улсын янз бүрийн бүс нутгийн 17 эмнэлэгт турших бөгөөд судалгаанд 18-аас дээш насны 1600 орчим хүн оролцох юм байна.   Энэтхэгийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, тус улсад коронавирусээр халдварласан хүний тоо гурван сая давсан байна.

Эх сурвалж: TASS