Д.Трамп: Хэрэв дахин сонгогдвол АНУ-ын эдийн засгийг Хятадын хамаарлаас гаргана

Д.Трамп: Хэрэв дахин сонгогдвол АНУ-ын эдийн засгийг Хятадын хамаарлаас гаргана

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд болсон уулзалтын үеэр хэрэв дахин сонгогдвол Америкийн эдийн засгийг Хятадын хамаарлаас гаргахаа амлаж байна гэжээ. Тэрээр "Америкийг үйлдвэрлэлийн их гүрэн болгож, Хятадын хамаарлаас үүрд ангижруулна. Эдийн засгийн хуваарилалтаар мөн өндөр үнэ тариф тогтоон манай бизнес Хятадаас хамаардгийг болиулна. АНУ Хятадад дахин найдахгүй. Бид Хятадад алдаж буй ажлын байраа эргүүлэн бий болгоно" гэжээ. Түүнлэн өөрийн гол өрсөлдөгч Жо Байденыг Ерөнхийлөгчийн сонгуульд  ялбал Хятадын бодлого АНУ-д хэрэгжинэ гэжээ. 

Эх сурвалж: CNBC