Зарагдсан барааг буцаагаагүй аж ахуй нэгжүүдийг торгоно гэв

Зарагдсан барааг буцаагаагүй аж ахуй нэгжүүдийг торгоно гэв

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр /2020.09.09/ мах үйлдвэрлэгч, худалдаалагч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Энэ үеэр ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ зарагдсан барааг буцаахгүй гэсэн аж ахуй нэгж, байгууллагуудыг торгох талаар мэдээллээ.

Тэрээр "Бид зарагдсан барааг буцаахгүй байж болохгүй гэсэн акц боловсруулж байна. Үүний хүрээнд зарагдсан барааг буцаахгүй гэсэн бичиг наасан дэлгүүрүүдэд бичгээ авахыг шаардсан. Энэ акц наймдугаар сарын 24-өөс хойш өнөөдрийг хүртэл үргэлжлээд дууссан. Иймээс тухайн дэлгүүрүүд шаардлага биелүүлээгүй бол торгуулийн арга хэмжээ авна" гэв.

Үүнтэй ижил ломбардуудын үйл ажиллагааг шалгаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар мөнгө хүүлэхийн эсрэг зөвлөн туслах, сануулах арга хэмжээ авсан аж. Мөн тухайн ломбардад гомдол гарвал шууд торгоно гэж мэдээллээ.