ЭМЯ: 799 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй, хоёр хүн эдгэсэн

ЭМЯ: 799 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй, хоёр хүн эдгэсэн

Эрүүл мэндийн яамнаас "Covid-19" цар тахлын халдварын цаг үеийн асуудлаар өдөр бүр ээлжит мэдээллээ хийдэг билээ. Энэ долоо хоногоос эхлэн ээлжит хэвлэлийн бага хурлыг долоо хоногийн гурван өдөр зохион байгуулахаар болсон. Тодруулбал, зөвхөн Даваа, Лхагва, Баасан гаригт мэдээлэл хийж, бусад өдрүүдэд цахим хуудсаараа дамжуулан иргэдэд мэдээлэл хүргэхээр болсон юм.

Өнөөдөр (2020.09.10) тус яамнаас "ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 799 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Хоёр хүн эдгэрч дараагийн сувилалд шилжсэн" хэмээн мэдээллээ.