Хадланд яваад сураггүй болсон иргэн дөрөв хоногийн дараа эсэн мэнд олджээ

Хадланд яваад сураггүй болсон иргэн дөрөв хоногийн дараа эсэн мэнд олджээ

Өнгөрсөн наймдугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн “Хошгойт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 210 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ тус багийн Засаг дарга Г-д тус аймгийн Мөрөн сумын харьяат иргэн О /53 настай, эрэгтэй/ хадлан хадахаар очоод сураггүй алга болсон хэрэг гарсан юм.

Тодруулбал, иргэн О нь наймдугаар сарын 31-ний өдрийн 19:00 цагийн орчим иргэн Б-ын “Ланд круйзер 200” загварын суудлын автомашинд сууж Мөрөн сум руу буцах замдаа “Бозоот“ гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ эзэнгүй айлын өвөлжөөний хажууд буугаад сураггүй болсон байна. Энэ тухай дуудлагыг есдүгээр сарын 02-ны өдрийн 10:59 тус аймгийн ОБЕГ цагт хүлээн авч Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар анги, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тус багийн “Бозоот” гэдэг газраас “Цагаан чулуутын-Эх” гэдэг газар хүртэл 20 км-т явганаар, “Улаан чулуут” гэдэг газраас “Хүрээт” гэдэг газар хүртэл 50 км-т автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:20 цагт түр зогсоосон хэмээн мэдээлж байв.

Харин бид энэ талаар Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчтай холбогдож тодруулахад “Иргэн О нь дөрөв хоногийн дараа Баян-бэлчирийн даваа гэдэг газраас эсэн мэнд олдсон. Тухайн иргэн нь сэтгэцийн өөрчлөлттэй байж болзошгүй” гэж мэдээллээ.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө