“Моттоо” ХХК нийгмийн даатгалын санд цалинг бүрэн бус тайлагнадаг байсныг илрүүлжээ

“Моттоо” ХХК нийгмийн даатгалын санд цалинг бүрэн бус тайлагнадаг байсныг илрүүлжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 18-р хороо, Моттоо ХХК-нд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар тус компани зарим ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг буруу тооцож, нийгмийн даатгалд цалинг бүрэн бус тайлагнадаг зөрчил илэрсэн байна. Илэрсэн зөрчилд “Моттоо” ХХК-ийн албан тушаалтанд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу шийтгэл ногдуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх улсын ахлах байцаагчийн нөхөн төлбөрийн акт тогтоож, эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлж биелэлтийг хангуулахаар хяналт тавин ажиллажээ.

НМХГ