28 дахь удаагийн Үндэсний номын баяр энэ сарын 18-20-ны өдрүүдэд болно

28 дахь удаагийн Үндэсний номын баяр энэ сарын 18-20-ны өдрүүдэд болно

28 дахь удаагийн Үндэсний номын баяр энэ сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигаар жил бүрийн  есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон өргөнөөр ёслон тэмдэглэхээр шийдвэрлэсэн.

Номын баярын өдрийг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотын дүүргүүд, бүх аймаг, сумдад хүүхэд, залуучууд, ард иргэдийг өргөнөөр оролцуулсан ёслолын ажиллагаа, шилдэг ном шалгаруулах, номын зохиогчийг алдаршуулах, сайн уншигчийг тодруулах ажиллагаа явуулах, номын баярын өдөр бүх нийтээр ном эрдмийг сурталчлах, номын өв санг арвижуулах, хүүхэд залуучуудын сурах эрмэлзэлд дэмжлэг үзүүлэн ажиллах зэргээр өргөн тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай юм.