Вьетнам улс олон улсын нислэгээ сэргээхээр төлөвлөж байна

Вьетнам улс олон улсын нислэгээ сэргээхээр төлөвлөж байна

Коронавирусийн дэгдэлтийг зогсоох зорилгоор өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн Вьетнам улс олон улсын нислэгүүдээ хаагаад байсан. Тэгвэл энэ долоо хоногийн баасан гаригаас/2020.09.18/ эхлэн Азийн хэд хэдэн чиглэлийн олон улсын арилжааны нислэгүүдээ сэргээхээр боллоо.

Гэхдээ эдгээр нислэг нь хараахан жуулчдад нээлттэй болоогүй байна. Одоогоор Вьетнамын иргэд, дипломат ажилтнууд, гадаадыг мэргэжилтэн, хөрөнгө оруулагчид болон тэдний гэр бүлийн зорчих боломжтой аж.

Вьетнамын Засгийн газрын вебсайтад нийтлэгдсэн мэдээллээр Вьетнамын хамгийн том хоёр хот болох Ханой, Хо Ши Мин хотыг Өмнөд Солонгос, Япон, Хятад, Тайванийн чиглэлүүдтэй холбосон нислэгүүдийг долоо хоног бүр үйлдэхээр болжээ. Мөн тус хотуудыг Камбож, Лаостой холбосон нислэгүүдийг сэргээх юм байна.

Зорчигчид нисэхээс тав хоногийн өмнө коронавирусийн халдварын шинжилгээ өгсөн байх ёстой бөгөөд тус улсад ирсний дараа дахин тусгаарлагдах аж.

Эх сурвалж:APnews