А.Ариунзаяа: Дараагийн мэндчилгээндээ тамга дарахгүй л хүргэе дээ

А.Ариунзаяа: Дараагийн мэндчилгээндээ тамга дарахгүй л хүргэе дээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа ажилтандаа төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлэхдээ төрийн яамны тамга ашигласан нь олны шүүмжлэлийг дагуулаад байна. Тэрбээр "Мэдлэг боловсрол, ур чадвар, бүтээлч сэтгэлгээгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хувь нэмрээ оруулж байгаа Таньд төрсөн өдрийн мэнд хүргэе" хэмээн мэндчилгээ дэвшүүлэн дор нь өөрийн гарын үсэг, яамны тамгыг дарсан байна. Үүнийг харсан иргэд албан ёсны гарын үсэг, төрийн тамгыг төрсөн өдрийн мэндчилгээнд ашиглаж болохгүй гэх шүүмжлэлийг хэлж байна. 

Харин А.Ариунзаяа сайд уг мэдээлэлд тайлбар хийж өөрийн цахим хуудаснаа тайлбар хийжээ.