АНУ "COVID-19"-ийн вакциныг ирэх сараас иргэддээ үнэгүй тараахаар төлөвлөж байна

АНУ "COVID-19"-ийн вакциныг ирэх сараас иргэддээ үнэгүй тараахаар төлөвлөж байна

АНУ-ын засаг захиргаа хүн амын дунд коронавирусийн вакцин тараах төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд энэ үйл явцыг аравдугаар сарын дундуур эсвэл арай хожуу эхлүүлэхээр төлөвлөж байна гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт Цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

"Өнөөдөр манай засаг захиргаа вакциныг тараах нарийвчилсан төлөвлөгөөг гаргалаа. Бүх зүйл бэлэн болсон, манай цэргийнхэн аль хэдийнэ зохион байгуулсан, бүх зүйл маш сайн явагдана гэж бодож байна" гэж АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгджээ. "Энэ үйл явцыг бид аравдугаар сарын дунд үеэс эсвэл арай хожуу эхлүүлж магадгүй" гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

АНУ-д “COVID-19”-ийн вакцин бараг үнэ төлбөргүй байх бөгөөд холбогдох байгууллагаас зөвшөөрөл олгосноос хойш 24 цагийн дараа тарааж эхэлнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн шинэ зөвлөх Скотт Атлас мэдэгджээ. Тэрээр “Хүнсний бүтээгдэхүүн, эмийн чанарт эрүүл ахуйн хяналт тавих газраас баталснаас хойш эхний 24 цагт вакциныг яаралтай хүргэнэ. Вакцин америкчуудын хувьд бараг үнэгүй байна” гэж Скотт Атлас хэлсэн байна.