Э.Отгонбаярын уран зургийн үзэсгэлэн Унгарт болж байна

Э.Отгонбаярын уран зургийн үзэсгэлэн Унгарт болж байна

Эршүүгийн Отгонбаяр буюу Отго-гийн бие даасан “Хязгааргүй” нэртэй үзэсгэлэн Унгарын Будапешт хотын Йожефварош галерейд энэ сарын 4-ний өдөр нээлтээ хийжээ. Тус үзэсгэлэн нь Монгол, Унгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ сарын 28-ны өдрийг хүртэл Йожефварош галерейд үргэлжлэх юм байна.

Э.Отгонбаяр нь дундад зууны үед байсан ламайзм, махаяана, буддын шашны сүм, дуганы энгэр талын зураг чимэглэл, миниатур буюу бичил уран зургийн уламжлалыг суурь болгон уран бүтээлээ туурвидаг уран зураач юм.

Тэрбээр 15 настайдаа анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байжээ. Түүний уран зургийн үзэсгэлэн Румын, ОХУ, АНЭУ, Сингапур, Гүрж, Германд гарч байсан бөгөөд 2010 онд Берлин хотод үүсгэн байгуулсан "Зураг" нэрт галерей нь монгол хүний хилийн чанадад нээсэн анхны галерей юм.