Ирэх жилээс 1-5 дугаар ангийн хүүхдийн хоолны зардал 5845 төгрөг болгоно

Ирэх жилээс 1-5 дугаар ангийн хүүхдийн хоолны зардал 5845 төгрөг болгоно

Олон улсын байгууллагуудын зөвлөмжөөр сургуулийн үдийн хоолны нэг хүүхдэд ногдох зардал нь нэг ам.долларт хүрсэн тохиолдолд хүүхэд өдөрт авах шаардлагатай илчлэг, шим тэжээл, амин дэмийн хэрэгцээгээ хангах боломжтой гэж үздэг.

Иймээс улс орнуудад үдийн хоолны зардлыг нэг хүүхдэд ногдох хэмжээгээр нэг ам.долларт хүргэх зөвлөмжийг өгдөг бөгөөд Монгол Улс ирэх оноос сургуулийн хоолны зардлыг 25.4 хувиар нэмэгдүүлж, 1-5 дугаар ангийн нэг сурагчид ногдох хоолны зардлыг 5 мянга 845 төгрөг болгон нэмэгдүүлэхээр 2027 оны төсвийн төсөлд тусгалаа.