Хотын менежер Т.Гантөмөрийг 400 сая төгрөгийн хохирол учруулсан хэргээр АТГ-т шалгуулна гэв

Хотын менежер Т.Гантөмөрийг 400 сая төгрөгийн хохирол учруулсан хэргээр АТГ-т шалгуулна гэв

Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрийг улсад 400 сая төгрөгийн хохирол учруулсан хэргээр АТГ-т шалгуулах хүсэлт гаргажээ. Тодруулбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын тохижилт, ногоон байгууламж, замын ажил гүйцэтгүүлэхээр нэр бүхий хуулийн этгээдэд 2018 онд 400.3 сая төгрөгийн санхүүжилтийг олгож байсан. Гэтэл Захирагчийн ажлын алба гүйцэтгэгч компаниар ажил гүйцэтгүүлэхдээ сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу явуулаагүй, гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагыг хангаагүй, тусгай зөвшөөрөлгүй компанид улсын төсвийн мөнгийг шилжүүлэх ажил гүйцэтгүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж шалгах хүсэлт гаргасан байна.