БНХАУ-д нүүрсний уурхайд осол гарч 16 хүн амиа алджээ

БНХАУ-д нүүрсний уурхайд осол гарч 16 хүн амиа алджээ

БНХАУ-ын Чунцин хотын Сонгзао уурхайд осол гарч, 16 ажилчин угаарын хийнд хордож амь насаа алдсан талаар Хятадын төрийн хэвлэлүүд мэдээллээ. Осол орон нутгийн цагаар өчигдөр /2020.09.28/ үд дунд болсон бөгөөд уурхайн туузан дамжуулагч шатаж, нүүрстөрөгчийн дутуу исэл хэт их хэмжээгээр ялгарснаас уурхайчид хордсон байна.

Осол гарах үед тус уурхайд 17 хүн байсан ба аврагчид нэг хүнийг татан гаргасан ч биеийн байдал нь маш хүнд байгаа аж.

Одоогоор аврах ангийнхан уурхайн аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа юм байна. БНХАУ-д уул уурхайн осол гарах нь ердийн зүйл биш юм. Албан ёсны статистик мэдээгээр 2017 онд нийт 219 уурхайн осол гарч, 375 хүн амь насаа алдсан бол 2018 онд амиа алдагсдын тоо 333 болжээ.

Эх сурвалж: CNN