Долоон настай хүү сум алдаж ээжийнхээ аминд хүрч, дүүгээ шархдуулжээ

Долоон настай хүү сум алдаж ээжийнхээ аминд хүрч, дүүгээ шархдуулжээ

Өчигдөр буюу долдугаар сарын 09-ны өдөр долоон настай хүү буу оролдож байгаад алдсан сум ээжийнх нь аминд хүрч, дүү нь хүнд шархадсан харамсалтай хэрэг гарсан байна.  

Тодруулбал, Говь-Алтай аймгийн Бигэр сумын хоёрдугаар багийн нутаг Зуслангийн гол гэх газарт долоон настай хүү “Тоз-8” маркийн буугаар оролдож байгаад сум алдаж 39 настай ээж болон 5 настай охин дүүгээ бууджээ. Ээж нь амиа алдсан бол дүү нь эмнэлэгт ухаангүй байгаа аж.

Баярын наадам, амралт зугаалгын өдрүүдэд цахилгааны ил утас, гал, усанд өртөх, жорлонгийн нүх рүү унах, амь насанд аюултай зүйлээр тоглох гэх мэт болзошгүй эрсдлээс сэргийлж бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.

У.Уранцэцэг