Монгол улсын залуу аварга Э.Оюунболд гэж хэн бэ

Монгол улсын залуу аварга Э.Оюунболд гэж хэн бэ

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболд түрүүлж Монгол Улсын аварга цол хүртсэн.

Тэрээр 2015 оны Улсын баяр наадамд түрүүлж Монгол улсын арслан, 2019 оны Улсын баяр наадамд 2 дахь удаагаа түрүүлж “Монгол Улсын аварга” хэмээх эрхэм алдарыг хүртсэн 24 дэх Монгол улсын иргэн болоод байна.

МОНГОЛ УЛСЫН ЗАЛУУ АВАРГА Э.ОЮУНБОЛД ГЭЖ ХЭН БЭ?

Оюунболд 1993 оны 3 сарын 12-нд Монгол улсын Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төржээ. Тэднийх түүнийг найман нас хүртэл Дэлгэрхаан суманд байгаад Өмнөдэлгэртээ буцаж ирсэн. Эцэг Дашдоржийн Энхтөгс нь аймгийн начин цолтой бөх бол ээж Александрын Алимаасүрэн нь малын их эмч мэргэжилтэй. 16 насны зөрүү бүхий дүүтэй. Оюунболд АШУҮИС-ын оюутан, Завханы уугуул Өнөржаргалтай ханилж 2014 онд хүүтэй болсон.

Тэрээр 2005 онд Нийслэлд ирэн 2007 оноос нэг аймаг, нэг сумын дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийн байгуулсан “Аварга” дээд сургуульд Б.Адьяахүү начны удирдлаганд бөхийн эрдэмд суралцжээ.

2012 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан, 2013 оны улсын наадмаар 6 давж улсын харцага болов.

2015 оны хавар Монголын Үндэсний бөхийн холбооны 25 жилийн ойн 1024 бөхийн барилдаанд түрүүлсэн бол зун нь улсын наадмын түрүү хүртэж улсын арслан болов. Энэ нь 1963 оны Жигжидийн Мөнхбат аваргаас хойш 22-хон насандаа, 1999 оны Бат-Эрдэнэ аваргаас хойш дахин Хэнтий, Өмнөдэлгэрээс түрүү бөх тодорсон тохиолдол болжээ.

АМЖИЛТУУД

2012 оны Хэнтий аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан

2013 оны улсын наадамд 6 давж Улсын харцага

2015 оны улсын наадамд 9 давж түрүүлэн Улсын арслан

2016 оны улсын наадамд 7 даван шөвгөрсөн

2018 оны улсын наадамд 5 даван шөвгөрч "Өсөх идэр" чимэг (нөхөн олгосон)

2019 оны улсын наадамд 9 давж Улсын аварга

Эх сурвалж: Wikipedia.org

Залуу бөх Э.Оюунболд

Залуу бөх Э.Оюунболд

Э.Оюунболд

Э.Оюунболд аав, ээж, төрсөн дүүгийн хамт